БНСУ-руу 3-р сарын 1-нээс визтэй зорчихоор боллоо

Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-наас тус улсын  визний журамд өөрчлөлт орсон талаар мэдээлжээ. Чухам ямар өөрчлөлт орсон талаарх мэдээллийг хүргэж байна.   

Нэг. БНСУ-д визгүй зорчиж байсан иргэд 2017 оны гуравдугаар сарын 1-нээс визтэй зорчих. Ингэхдээ дараах сонголтууд хийх.
Үүнд:
30 хоногийн хугацаатай таван жилийн олон удаагийн виз хүсч болох
90 хоногийн хугацаатай 1,3,5 жилийн олон удаагийн виз хүсч болох
Дээрх хоёр нөхцөлд сүүлийн хоёр жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх
Аялал, төрөл садныдаа зочлох, бизнес ангиллын 90 хоногийн нэг удаагийн виз хүсэх

Хоёр. Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцар, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд, Унгар зэрэг Европын 30 улс болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах, тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгчид болон дээрх орнуудад байнга оршин суугчид БНСУ-д визгүй 30 хүртэл хоног байж болохоор нөхцлөө зөөлрүүлж хамрах хүрээг нь өргөтгөсөн байна.

Өмнө нь зөвхөн АНУ, Канад, Астрали, Шинэ Зеландаар хязгаарлаж байсан юм. Харин 30 хоногийн дотор цаашид аяллаа үргэлжлүүлэх тийзтэй, визтэй, дээрх орнуудад хууль бусаар оршин суугаагүй байх шаардлага тавигдах аж.

Түүнчлэн дээрх шинэ журамд сүүлийн гурван жилд БНСУ-д хууль бусаар оршин суусан буюу хил нэвтрүүлэхээс татгалзсан, таван сая воноос дээш хэмжээний торгууль хүлээсэн, албадан гаргагдсан зэрэг хууль журам зөрчсөн хүмүүс хамрагдах боломжгүй юм байна. Визний материалыг төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд хүлээн авах бөгөөд нарийвчилсан зөвлөгөөг мөн тэдгээр газраас авч болох аж.
Б.Сондор 
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.