Ц.Мөнх-Оргилыг нэмж гай тарихаас нь өмнө огцруулах хэрэгтэй


Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилийг огцруулах хэрэгтэй болж байх шиг байна.

И.Сталин хэлэхдээ: Нийгэм олон нийтийн дотроос өндөр боловсролтой, салбартаа өсөн дэгжиж мэдэхээр тэргүүний залуусыг түүж КПСС-д элсүүлж, өөрсөддөө үйлчлүүлж байх хэрэгтэй. Хэрвээ уг залуу КПСС-д үйлчлэхгүй гэвэл тэр хүний дээш ахин дэвших боломжийг бүрэн хааж, үгүй хийх хэрэгтэй гэсэн байдаг.

Энэ сургаалийн дагуу МАХН or МАН 80 жилийн турш тэргүүний залуусыг татахыг хичээж байжээ.

Яг энэ утгаар, Одоогийн УИХ-д суугаа (Угсаа залгамжлаагүй) МАН-ы залуу гишүүдийг бүгдийг нь Н.Энхбаяр 2000-аад оноос улс төрд оруулсан болно.

МАН-ын шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэх гэсэн энэ бодлогын хүрээнд Ц.Мөнх-Оргилыг Харвардын их сургуулийн хуулийн салбарын сургуулийг төгсөөд ирснийх нь дараа Н.Энхбаяр МАН-д татан оруулсан байдаг.

Гэвч Ц.Мөнх-Оргил нь номын дуу сонссон, цагаан мөртэй хүн биш ажээ.

Ц.Мөнх-Оргилын хийсэн нүглүүд хуримтлагдаж л байна:

(2002-2004) оны хадгаламж зээлийн хоршооны луйврын хэрэг гарах хууль эрхзүйн орчныг санаачлан томъёолж, хууль болгон батлуулж, олон иргэнийг хохироох нөхцөлийг бүрдүүсэн хүн нь Ц.Мөнх-Оргил байлаа.

Үүний цаад санаа нь тэр зохицуулалт муутай хуулийг ашиглан иргэдийн өмчийг бөөгнүүлэн дундаас нь МАН 2004-оны УИХ-д зарах мөнгөө босгох байжээ. МАН уг мөнгөө босгох нь босгосон байх. Тэгээд хариуцлагыг нь хэдэн ХЗХ-ны эздэд үүрүүлэн шоронд хийж, золигт гаргасан юм.

Мөн уг асуудлаас болж МАН-ыхан хоорондоо хагарч, МАН-ы залуу боловсон хүчин СЗХ-ы дарга Д.Бадраа гэх залууг Түмэнгэрэл гэгч этгээд оффист нь хутгалан алж байж билээ.

Одоо сонсоод байхад Д.Бадраа нь дээрээс даалгавар өгсөн тул ХЗХ-ыг дампууруулна гээд Түмэнгэрэлийн ХЗХ-г хаахаар шахсан юм билээ. Тэгээд л хоорондоо дайсагнасан нь тэр аж.

Үүнтэй төстэй СЗХ-ы дарга Д.Бадраагийн дампууруулсан ХЗХ-ны нэг бол Жудагийн Мэндбаярын ХЗХ юм. Ж.Мэндбаяр энэ тухай олон ярьж бичиж байв.

2004-онд Ц.Мөнх-Оргил дахин УИХ-ын гишүүн болоод нэмэн хууль санаачилж, ХЗХ-ны хохиролыг төрөөс төлж өгөхөөр болж байж билээ. Өөрөөр хэлбэл, Ц.Мөнх-Оргилын хийсэн будлианаас төр хэдэн тэрбум төгрөгөөр хохирч, будилаан үүсгэсэн МАН ба Ц.Мөнх-Оргил мэтийн хүмүүс хуулиа ашиглан завшсан юм.

Мөн 2008-07-01-ны хэрэг гарах үед ХуульЗүйн яамны сайдаар Ц.Мөнх-Оргил ажиллаж байжээ. Тэр үед ерөнхийлөгч Н.Энхбаяр онц байдал зарлаад уг асуудлыг шийдвэрлэх үүргийг Ц.Мөнх-Оргилд өгсөн.

Гэтэл Ц.Мөнх-Оргил ЦЕГ-ийн тусгай тасгийнханд буу тарааж, тэднээр хүн алуулж байлаа. Үүний хариуцлагыг Ц.Мөнх-Оргил л үүрэх ёстой юм.

Хожим энэ асуудлаар УИХ-дээр сонсгол зохион байгуулахад Ц.Мөнх-Оргил цагдаагийн дарга нарын өөдөөс харж суучаад юм хэлүүлэхгүй байсныг ТВ-гээр та нар харсан байх ёстой.

Энэ бүхэн бол Ц.Мөнх-Оргилын хар бараан намтрын өчүүхэн хэсэг нь юм.

2016 онд Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны яамны сайд болсон. Энэ үед нь Монголд 14-р Далай лам айлчлан иржээ. 14-р Далай лам нь Монголд нийт 10-аад удаа ирсэн аж.

Далай ламыг Монголд ирэх бүрт л Хятадууд эсэргүүцэл илэрхийлж байсан. Тэр бүрт нь Монголын төр, шашин тусдаа тул Далай ламын айлчлалд Монголын ЗГ оролцдоггүй гэсэн нэгэн утгатай хариуг өгч байжээ.

Гэтэл энэ удаа гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-оргил Хятадад өмнө  нь өгдөг байсан хариултаас өөр хариу өгч, ЗГ-ын оролцоо байсан мэтээр буруу хүлээж, уйчлал гуйв.

Мөн сүүлийн үед Ц.Мөнх-Оргил Хятадын иргэдэд олгодог ВИЗ-д өөрчлөлт оруулж, уламжлалт ВИЗ олгодог журмыг Хятадын талд ашигтайгаар хөнгөлөн шийдвэрлэх тухай ярьж байна. Тэрбээр үүнийгээ УИХ-д оруулан батлуулахыг оролдож байгаа бололтой юм.

Монгол улсын Гадаад бодлого өөрчлөгддөггүй тууштай байдгаараа онцлогтой. Тухайлбал энэхүү Хятад улсын иргэдэд олгодог визний асуудлыг оруулаад зарим бодлогод огт өөрчлөлт оролгүй 60-100 жил болж байна.

Монголын Гадаад бодлогыг Ц.Мөнх-Оргил мэтийн нусгайд даалгах нь нэн аюултай ажээ. Тиймээс Ц.Мөнх-Оргилыг НЭМЖ ГАЙ ТАРИХААС НЬ ӨМНӨ ОГЦРУУЛАХ хэрэгтэй.

Г.Баян


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна