"Улаанбаатарын хавар 2017" найрал дууны анхдугаар их наадам эхэллээ


Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан "Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо"-ноос "Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадам өнөөдөр эхэллээ.

Наамдын хүрээнд Сүхбаатарын талбайд нэгдсэн парад болсон бол 17.00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт, маргааш 18.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, 12-ны баасан гаригт УДБЭТ-ын тайзнаа "Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмын гала тоглолт болох аж.

Уг наадамд Монгол Улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын "Тэнгэрийн дуу" найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын 1000 гаруй уран бүтээлч оролцож байна. 

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна