​Мэргэжлийн хяналтын байцаагчдын гэрээс 400 гаруй сая төгрөгийг хураан авчээ

2017 оны 12 сарын 11
Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг өнгөрсөн долоо хоногт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зарим удирдах албан тушаалтнуудын хамтаар АТГ-аас саатуулсан талаарх мэдээлэл цацагдсан билээ.

Тэгвэл МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр АТГ саатуулаад байгаа юм байна.

Зарим хэвлэлд мэдээлсэнчлэн Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байсан бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн сэжигтнүүдийн албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан гэнэ. 

 
Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.