Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардлыг Ерөнхийлөгч бүрэн даахаар болжээ

Яруу найрагч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ходоодны хорт хавдраар өвдсөн тухай мэдээлэл өнгөрсөн 7 хоногт цацагдсан билээ. Зохиолчийн эмчилгээнд нь 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. 

Б.Лхагвасүрэн гуай Монголдоо ирээд байгаа ба эмчилгээнд нь шаардлагатай мөнгийг сайхан сэтгэлтэй хүмүүс хандивласаар байна. 

Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг бүрэн даахаар болжээ. 

Мөн “Херо энтертайнмент” студи, “Алтан жолоо” групп зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд мөнгөн тусламж үзүүлсэн бол “МИАТ” компани онгоцны зардлыг нь даахаа мэдэгдээд байна.



Х.Онон
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.