Д.Ганхуяг: Охины минь эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн этгээдүүд хуулийн хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг Цагдаагийн Ерөнхий Газрын дарга С.Баатаржав болон Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргажээ.

Гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна:

-Даваажав овогтой Ганхуяг миний төрсөн охин Ганхуяг овогтой Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж, эрүүл мэнд ,  бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж, үнэн мөнийг тогтоолгож, холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд хандан гомдол гаргаж байна.

2015 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны 1 тоот гэх газарт .... овогтой ...., ....овогтой... гэх этгээдүүд миний төрсөн охин Ганхуяг овогтой Номуундарьд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хүчиндэж, бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд нь маш ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна.

Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. Уг үйл явдал нь миний охины эрүүл мэнд, дэтгэл санаа, ирээдүйд болоод манай гэр бүлийн гишүүд, ах дүү, төрөл төрөгсөд, элэг нэгтэй, охин үртэй монгол хүн бүрийн сэтгэлд сэв суулгасан жигшүүрт зүйл юм.

Аав хүний хувьд охины минь эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн этгээдүүд шударга мөрдөн байцаагч, прокурор, шүүхээр шалгагдан хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та уг асуудалд анхаарлаа хандуулж, хэргийг шударгаар шалгаж чадах мөрдөн байцаагч томилж, уг хэргийг шалгуулж, дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна.


 
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.