Галзуу эрдэмтэн Владимир Демиков хоёр толгойтой нохойг хэрхэн ''бүтээсэн'' бэ?



Зөвлөлтийн галзуу эрдэмтэн нэрт Владимир Демиковийн туршилтууд үлгэр домог мэт итгэхэд бэрх санагддаг ч яг үнэндээ 1950 онд Демиков хоёр толгойтой нохой ''бүтээж'' чадсан юм.

Тэрээр нохойн зарим нэг эрхтнүүдийг нөгөөд нь суулгаж, амжилттай болсны дараа нохойд толгой шилжүүлэн суулгах ёрын санаа нь төрсөн гэдэг.

1954 оноос эхлэн Демиков болон түүний ажилчид толгой шилжүүлэх мэс ажилбарыг 23 удаа гүйцэтгэж бүтэлгүйтсэний дараа ч бууж өгөлгүй, 24 дэх удаагаа туршжээ. 1959 онд 24дэх удаагийн туршилт амжилттай болсны гэрч болж Life Magazine -д хоёр толгойтой нохойн зураг хэвлэгдэн гарсан юм.

Vladimir Demikhov With Two-Headed Dog

Демиков 24 дэх удаагийн туршилтдаа герман Шеферд болон жижиг нохой Шавкаг хооронд нь нийлүүлсэн байна. Герман нохойн бие дээр жижиг нохойн толгойг залгажээ.

Dog With Two Heads

23 удаа бүтэлгүйтсэн туршилтын багийн туршлага сайжирсан байсан учир мэс засал ердөө гуравхан цаг үргэлжилжээ. Нохойнуудыг нийлүүлсний дараа хоёулаа сонсож, үнэрлэж, залгих чадвараа алдаагүй байна. Гэсэн хэдий ч жижиг нохойн толгойг том нохойн ходоодонд залгаагүй учир түүний уусан, идсэн бүх шингэн гуурсаар урсаж гарч байв.

Хоёр толгойтой нохой ердөө л 4 өдрийн настай байлаа. 

Vladimir Demikhov And His Two-Headed Dog

1950-аад оны үед толгой шилжүүлэх мэс засал тийм ч харгист тооцогддоггүй байв. 1908 онд Францын мэс засалч Алексис Карел хамтрагчийн хамтаар хоёр толгойтой нохой ''бүтээсэн'' боловч хэдхэн цагийн дараа амьсгал хураасан гэнэ.

How Vladimir Demikhov Actually Made A Two-Headed Dog зурган илэрцүүд

Орчин үед толгой шилжүүлэх мэс заслыг хүн дээр турших болсноороо онцлогтой. Италийн мэс засалч Сержио Канаверогийн баталж буйгаар түүний Хятадуудтай хамтран хийсэн судалгаа тун эерэг үр дүнд хүрч магадгүй гэнэ. 
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна