Улаанбаатар-Лүн чиглэлд түр зам гаргаж, зорчигч тээврийн автобусыг нэвтрүүлж эхэллээ


Бороо үргэлжлэн орж, Улаанбаатар-Лүн чиглэлийн зам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг энэ сарын 17-ны 18.00 цаг хүртэл хаагаад байгаа юм.

Одоогийн байдлаар тус суманд бороо нэмж ороогүй. Үерийн ус нэвчиж дуусах байдлыг харж, замын хөдөлгөөнийг хаах хугацааг сунгах эсэхийг шийдэх аж.Харин эвдэрсэн замыг засаж дуустал тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр зам гаргасан байна. Ингэснээр замын хөдөлгөөн зохицуулагч ажиллаж, Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг түр замаар зорчуулж эхлээд байгаа тухай ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ. 

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна