Байшин шатаж 63 настай хоёр иргэн, 3-6 насны дөрвөн хүүхэд амиа алджээ


Дархан-Уул аймагт байшин шатаж 63 настай хоёр иргэн, 3-6 насны дөрвөн хүүхэд амиа алджээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт "байшин, гарааш, автомашин, малын хашаа шатаж байна" гэсэн дуудлага зургаадугаар сарын 19-ний 02:50 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч гурван автомашинтай 7 км зам туулан 03:00 цагт очиж, 8х5, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2.5х5 метрийн хэмжээтэй граж, ... дугаартай “Портер” загварын автомашин, 4х4, 5х8 метрийн хэмжээтэй малын хашаа тус тус шатаж байсныг дөрвөн цаг ажиллаж, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, гурван автомашинтай 03:15 цагт гарч 20 км зам туулан 03:47 цагт очиж 3 цаг 13 минут тус тус ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт тус багийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/, Х /63 настай, эмэгтэй/, Э /6 настай, эрэгтэй/, Г /5 настай, эмэгтэй/, А /5 настай, эмэгтэй/, Э /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.  

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна