Ж.Даваадулам: Наймдугаар сарын цэцэг


Араас минь тэврээд үсийг минь үнэрлээрэй
Амраг минь, би наймдугаар сарын цэцэг
Ахиад ганцхан бороо ороход шалчийж
Аравхан хоногийн наранд гундаж
Юу юугүй хатаж хорчийгоод
Мөнхийн амгаланг хүлээх болохоор
Намайг яг одоо хайрлаарай

Би арван нэгдүгээр сарын навч
Тэсээд өдий хүрснийг минь бодоод
Зөөлнөөс зөөлөн хүрээрэй
Тийм ялдамхан хайрыг хүртэх хувьтай
Тэнгэрлэг нэгэн навч шүү, би
Тэвэрч үнсээд нүдээ аниараа

Би гуравдугаар сарын цас
Гутлын уланд гишгэгдэн хайлж
Гэрт гадаагүй шалбааг болох
Гунигтай саарал цас шүү, би
Тэнгэрээс ирэх өнгөнд минь битгий итгээрэй...

/Улаанбаатар хот. 2018 он./ (153-р тал)



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна