Хорих ангиас оргосон этгээдийг саатуулсан ажилтан оргодолтой хамт селфиджээ


Энэ сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 461 дүгээр ангиас хоригдол оргосон хэрэг гарсан. Хэрэгтэнг өнөөдөр өглөө 06:00 цагийн орчимд Замын-Үүдээс баривчилсан тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх  гэж байхад нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилсан байна.

Харин түүнийг саатуулах үеэр төмөр замын ажилтан хэрэгтэнтэй хамт селфидсэн зургаа цахим орчинд ийн байршуулжээ.

Эргэн сануулахад, Хэрэгтэн С.Төмөр нь 11 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан аж.



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна