Улстөрчид нийтийн тээврийн салбараар мөнгө угааж байна гэв

Нийслэлийн зорчигч тээврийн салбарт үүсч буй хууль бус үйл ажиллагаа болон зорчигчдын эрх ашиг зөрчигдөж байгаа, төрийн үйлчилгээг бизнес болгож буй улстөрчдийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Иргэд нийтийн тээврээр хүртээмжтэй зорчиж чадахгүй байгаа нь нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого байхгүй. Төрөөс нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг маш их дарамталдаг байна. Гүйцэтгэсэн ажил болон ажлын цагийг хасаж тооцдог. Нийтийн тээврийн үйлчилгээнд олгодог нөхөн олговороо дутуу өгч байна. Нийтийн тээвэр хүндрэлтэй нөхцөл байдалд орсон ч үйлчилгээг үзүүлэх үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн автобус нь дүүрэн хүнтэй замын түгжрэлд түгжрээд зогсох ёсгүй. Үүнд ямар нэгэн шийдвэр гаргаад нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийг цаг хугацаанд нь түргэн шуурхай хүргэж, хүртээмжтэй байдлыг хангах ёстой. Ийм байдлаас үүдэн иргэд өөр тээврийн хэрэгслийг сонгож байна. Нийтийн тээврийг хөгжүүлж байж замын түгжрэл буурна. Удахгүй нийтийн тээврийн үйлчилгээ “тэг” зогсолт хийх гэж буй талаар хуралд оролцогч онцлон хэллээ. 

Атибус компанийн ерөнхий захирал Д.Баярмагнай: Нийтийн тээврээр улстөрчид мөнгө угааж байна

Нийгмийн бүх давхаргын хүмүүс баталгаагүй нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Үүнд улстөрчид битгий бизнес хийгээчээ. Нийтийн тээврээр мөнгө угаалт хийгээд байна. тухайлбал, нэг компани дээр онцлоъё. Эрдэмбилэг захиралтай Эрдэмтранс гэж байгууллага бий. Нийтийн тээврийн салбарт толгой цохихоор олон автобустай. Хотын дарга С.Амарсайханд хандаж албан бичиг хүргүүлж байсан.

Он дууссан автобусаа солих асуудалд нэг жилд хоёр тэрбум төгрөгийг цэвэр хэмнээд хаячихсан байх ёстой 70, 80 автобус нийтийн тээвэрт явж байна. Эдгээр автобусанд нийслэлийн хөрөнгөөр зардлын санхүүжилт өгөөд, мөнгөөр санхжүүлж байгааг мөнгө угаалт гэж нэрлээд байгаа юм. Энэ асуудлаар С.Амарсайхан даргад хандсан боловч дорвитой арга хэмжээ аваагүй. Нийслэлийн тээврийн үйлчилгээний газарт дарга нь солигдох үеэр асуудлуудаа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй байна. 


 

Сэтгэгдэл (2)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.28
103.50.207.150
монгол

хОТЫН УРЬД ЧИГЛЭЛД ХОТЫН ТӨВ РҮҮ ЧИГЛЭЛ НЭМЭЭР БАЙНА

2019.10.28
103.50.207.150
нийслэлийн зорчигч

ХОТЫН ДАРГАА Чиглэл-63-д автобус нэмж өгөөч Хотын төв рүү явдаг ганцхан чиглэл-63 маш удаан хүлээлгэдэг энэийг анхааралдаа аваачээ Зорчигчдын яррьж байгаагаар 4 автобус явдаг гэнэ. Баянмонгол хороолол урьд зүгээс өөр хотын төвөөр дамжссан ЧИГЛЭЛ НЭМЖ ӨГӨӨЧ ХОТЫН ДАРГА, НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫНХААН...\n