Хүүхэд эсвэл нөхөр: Аль нь эмэгтэйчүүдийг илүү стресстүүлдэг вэ

2019 оны 11 сарын 06

Эхнэр, ээж хүнд бухимдах зүйлс маш олон. Хүүхдүүдээ цагт нь сургууль цэцэрлэгт нь цагт нь хүргэж өгөх, оройн хоолонд юу хийх үү, хүүхдүүд минь цэвэр хувцас өмсөж байна уу гээд л өдөр тутам санаагаа чилээх асуудал мундахгүй. Ээжүүдийн санааг хүүхэдтэй холбоотой асуудлууд зовоодог гэж та бодож байгаа байх. Гэтэл үнэндээ тэдний нөхрүүд санааг нь илүү зовоож, стресс нэмдэг гэвэл та итгэх үү?

TODAY-с шинэхэн гаргасан судалгаанд АНУ-н 7000 ээжүүд оролцсон бөгөөд тэдний стрессний төвшин дунджаар 8.5 (хамгийн их 10) байсан байна. Үүний 46 хувь тэдний нөхрүүд ихэнхи стрессийг бий болгодог гэжээ.

Эр хүн хүүхэд шиг гэдэг яриа байдаг шүү дээ. Тэгвэл энэ нь амьдрал дээр үнэний хувьтай гэдэг нь бараг л батлагджээ. Учир нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс асуудлыг өөр өөрөөр хардагт учир бий. Нэг асуудал дээр хоёр өөр түвшинд стрессддэг гэсэн үг л дээ. Учир нь эмэгтэйчүүд ажилаа хийхээс гадна гэрийн ажилд санаа зовж илүү их ачааллыг авдаг нь тэдний стрессний төвшинг илүү нэмж өгдөг байна. Судалгаанд оролцогчдын 5 ээж тутмын 1 нь гэр орны ажилд нөхрөөс тусламж ирдэггүй байдал нь стресст оруулдаг нэг том зүйл гэжээ. Харин ганц бие ээжүүдийн стресс нөхөртэй ээжүүдээс хавь илүү гарчээ.

Үүнтэй төстэй судалгааг Working Mother Research Institute хийсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 79 хувь нь гэр орны угаалга, цэвэрлэгээ, цэвэр цэмцгэр байдалд дангаараа оролцдог гэсэн байна.

Тэгэхээр эрчүүд маань эхнэртээ бага ачаалал өгч ар гэрийн ажилд хамтран оролцож чадвал эхнэрээ бага стрессдүүлэх нь байна шүү.

 

С. Баяр

Эх сурвалж: www.today.com

 

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 07
182.160.38.249
zochin

Nuhur iluu stresstuuldeg Iluu dutuu huuhen shuuhan erguulna , arhi uuna , orlogoo ger buleesee gaduur uur hund zartsuulna , yanz buriin uner hanhluulna uulaasaa archaagui

2019 оны 11 сарын 07
49.0.147.33
зочин

өөрсдөө сонгодог шүү дээ.юунд бухимдах вэ?сонголт арвин даа.үгүй гэж хэлж сурвал бухимдал үгүй.дэврээгч найз хүүхнүүдээсээ бүү зөвлөгөө ав.тэд чинь жинхэнэ хутгуур даа.стресс үүсгэх гол үндсэн шалтгаан даааа

2019 оны 11 сарын 07
31.10.162.55
Tarvaga

Avgai shde archaagui awgai nerevtuuldeg

2019 оны 11 сарын 06
202.179.25.215
иргэн

угаасаа нохор шдээ. архи уудаг нөхөр бол бүр хэцүү