Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын хуулийн байгууллага 10 хоногийн хилийн хориг тавилаа

2019 оны 11 сарын 07

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт ҮХЦ-ийн дарга Д. Одбаярын байцаалт  11 цаг орчим үргэлжилж өнгөрсөн шөнө /11.07/ 01.00 цагийн орчимд дуусчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхэндээ бүгдийг үгүйсгэж байсан ч байцаалтын явцад зарим буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна. 

Хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьжээ. Тэрбээр, арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл БНСУ-аас гарах эрхгүй боллоо.

Д. Одбаярыг мөрдөн байцаалтнаас гарч ирэх үеэр маш олон хэвлэлүүд цугларсан байжээ. Сэтгүүлчид түүнээс "Та үнэхээр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн үү", "Та болж буй үйл явдлын талаар ямар бодолтой байна" гэж асуухад ямар нэгэн хариулт хэлэлгүй явсан байна. 

Гэрч, хохирогчдын мэдүүлснээр, Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм.

Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх багийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна.

Анх Д.Одбаяр нь Инчеоны нисэх буудлын цагдаа нарт саатуулагдаад байхдаа дипломат халдашгүй эрхтэй гэж хэлээд суллагдаж байсан. Гэвч дараа нь тус улсын Гадаад харилцааны яамнаас түүнийг дипломат эрх эдлэхгүй, түүнийг суллаж явуулах ёсгүй байсан гэсэн мэдэгдлийг хийсэн байдаг.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 07
103.111.68.3
BiBIbb

Энэ дарга нар ч шившиг болж дууслаа л даа яана яана\n