Ц.Мөнхбаяр:УИХ-ын шийдвэрүүд ард түмний амьдралд маш их хортой үр дагаваруудыг авчирч байна

"Монголын үндэсний фронт" хөдөлгөөнөөс  өнөөдөр "Эх орон дуудаж байна" жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн ч тодорхой шалтгааны улмаас хойшлоод байгаа билээ. Гэсэн ч хөдөлгөөнийхөн өнөөдөр төв талбайд цуглалаа. 
Нөхцөл байдлын талаар тус хөдөлгөөний идэвхтэн, тэмцэгч Ц.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Өнөөдрийн жагсаалыг төрийн ордонд болж буй үйл явдалтай холбоотойгоор хойшлуулсан байгаа. Өнөөдрийн цуглааны зорилго нь юу вэ?


- “Өчигдөр ажил тарж байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд жагсаалыг хойшлуулах тухай албан бичиг хүргүүлсэн. Энэ бол өдөөн хатгалга гэж харж байна. Бид өнөөдөр бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг зарчмаар цуглаад байна. 
Жагсаалын зорилго тодорхой. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах. 


-УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн байгаа. Хугацаанаас нь өмнө тараах зайлшгүй ямар шалтгаанууд байгаа вэ?


-Маш олон байна. Өдөр өнгөрөх тусам энэ хүмүүсийн гаргаж буй шийдвэрүүд ард түмний амьдралд маш их хортой үр дагаваруудыг авчирч байна. 


-УИХ-ыг тараалаа гэхэд дараа нь ямар өөрчлөлтүүд гарах вэ?


-Хоёр танхимтай парламент байгуулагдана. Ардын их хурлын гишүүдийг сонгоно. Энэ нь намуудаас хараат бус, олон нийтийн эрх ашгийг төлөөлж чадах төлөөллүүд гэсэн үг. Бид албан ёсны жагсаал дээрээ бүх асуудлуудыг шийдэлтэй гаргаж тавина.


"Монголын үндэсний фронт" хөдөлгөөний жагсаал цуглааныг арваннэгдүгээр сарын 8-ны 11.00-18.00 цагт зохион байгуулах зөвшөөрөл өгчээ.  Тэд өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж байгаа юм. Жагсаалыг Улаанбаатарт Сүхбаатарын талбайд, орон нутагт аймгуудын төвд зохион байгуулна гэж мэдэгдсэн юм.

Т.Хэрлэн
 

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.07
192.82.77.143
Zochin

Avilgaliig gemt hereg bish gej zovshoorood avilgalaas uudsen sorog zuiltei temtsvel jagsaaliin zorilgo butmeer yum shig