СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд ажлын тав хоногийн завсарлага авах горимын санал гаргав. 

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудлаар МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч, УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан  15.00 цаг хүртэл завсарлалаа.

Харин СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.

 

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.08
202.126.88.43
Зочин

5 хоногт бас амжуулах асуудал бна даа. Ялангуяа монгол банк дээр...