Б.Хурцтай хамт ТЕГ-ын мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр нарыг маргааш шүүнэ


С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаж эхэлсэн.

ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг шалгаж дуусчээ.

Хэргийг Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тэгвэл Б.Хурц нарт холбогдох гэм буруугийн шүүх хурлыг мягмар гаригт буюу долдугаар сарын 23-ны 10.00 цагт хийхээр товложээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна