Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлнэ


Долоодугаар сарын 23-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт ХХААХҮЯ-нд Монгол Улс,  БНХАУ-ын ноолуур боловсруулах үйлдвэр, компаниудын удирдлагуудын “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хамтарсан IV форум болно.

10.00 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт Спортын төв ордонд Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11.00 цагт Улаанбаатар хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас орчны аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн иргэн, ААН-үүдийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлнэ. 325044


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна