Өнөөдөр болох үйл явдалууд


 

Долоодугаар сарын 24-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт НЗДТГ, Монголын Хуульчдын холбооноос иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна.

09.00 цагт МУИС-д “Азийн динозаврын холбоо”-ны IV их хурал эхэлнэ. Утас: 88069440

09.00 цагт Пума Империал зочид буудалд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар улс төрийн 14 нам  байр сууриа илэрхийлнэ.

10.00 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт ГЕГ-ын шинэ байрны шав тавих ёслол болно. Утас: 99106505

11.00 цагт ЭМЯ-нд НЭМҮТ-өөс Дэлхийн Хепатитийн өдөр”-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 91919617

11.00 цагт Спортын төв ордонд Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн дээд амжилт шинэчилсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тус тэмцээний талаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Түмний байр” төслийн зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна