Б.Болороо: Энэ уучлал бишээ доромжлол!!!

2019 оны 11 сарын 14

Б.Болороо энэ сарын 01-ний өдрөөс эхлэн цаг бусаар амиа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Тэрбээр, эл хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийж, Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож талийгч нөхрийнхөө гэм буруугүйг нотлох баримт сэлтийг дэлгэж харуулсан. Б.Болороо “Хишиг арвин индустриал” компанийн зүгээс албан ёсоор уучлал гуйхыг хүч байгаа. Түүнтэй өнгөрсөн мягмар гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр ирж уулзан хэргийг үнэн мөнөөр шийдүүлж өгөхийг амласан. 

Тэгвэл “Хишиг арвин индустриал” компанийн зүгээс эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч буйгаа өдөр тутмын сониноор дамжуулан илэрхийлсэн байна. Тус компанийн захиргаанаас уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлсэн мэдээллийг өнөөдөр дахин өдөр тутмын томоохон сонингуудаар дамжуулан хүргэжээ.

Гэвч иргэн Б.Болороо уг үйлдэлд ихээхэн дургүйцэж байгаагаа өөрийн цахим хуудастаа илэрхийлжээ. Тэрбээр, "Өдийг хүртэл авсан доромжлолуудаас хамгийн том нь энэ байлаа. Ичиг ичиг Хишиг арвин ХХК, Ичиг ичиг НИТХ М.Тулгат!!!!

Яанаа энэ компани 11 дүгээр сарын 1-нд өдөр тутмын сонингууд (зууны мэдээ, өдрийн сонин)-аар дамжуулан уучлал хүссэн байна. gogo.mn оруулсан байна.

Би бүр тэсэхгүй сэжиг хүрээд байна аа. Уучлалыг нь сонсох ёстой хүмүүс нь юу ч мэдээгүй байдаг УУЧЛАЛ гэж байдаг юмуу.

Энэ компаний гүйцэтгэх захирал М.Тулгат манайд 7 сарын 23-наас 10 сарын 14 хүртэл 4 удаа ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ "Би толгой гудайж зогсоод уучлал гуйхаар нөгөө намаас алуурчин Тулгат гээд хар пиар хийчихнэ тийм болохоор зурвас маягаар гуйя" гэхэд нь би үгүй, надаас гадна олон хүн танай уучлалтыг хүлээж байгаа гэж хэлсэн. Надад ингэж хэлсэн бичлэг нь ч байгаа. Арчаагүй гэдгээ олонд зарлаад яваад байгаа нь та нар өөрсдөө шүү. Энэ компаниас хамгийн сүүлд гаргасан дахин нэг арчаагүй үйлдлийн тухай бас дэлгэнэ ээ. Одоо бүх хариуцлагаа охин компани руугаа чихэж байна!!! Ёстой хэлэх муу үг олдохгүй байна аа. Энэ уучлал бишээ доромжлол!!!" гэжээ. 

Сонирхуулахад, иргэн Б.Болороо сошиал болон нийгэмд нэлээдгүй олон дэмжигчтэй болсон. Дэмжигчдийнх нь зүгээс түүнийг УИХ-д нэр дэвшихийг маш их санал болгож буй. Гэвч тэрээр хэзээ ч улс төрд орохгүй гэдгээ өөрийн фэйсбүүк хуудастаа албан ёсоор мэдэгджээ. 

 

Т.Очир

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 14
202.126.89.19
цэцэг

ихуралд орсон нөхцөлд сансанаа хэрэгжүүлж хийх нь бас л хомс юм шиг бна лээ маш олон санаа нийлсэн нэгэн зүйлийн төлөө нэг санаатай зорилготой хүмүүс нэгдэж байж л зүтгэнэ үү гэхээс биш шахалтанд ороод жирийн иргэн байсанаасаа долоон дор болж мэдэх эрэсдэлтэй өвчтэй нийгэмд

2019 оны 11 сарын 14
64.119.23.236
А

Ингэж доромжилж болохгүйээ уучлал г ингэж зарлаад болдог гж үү