Маргааш элэгний В, С вирусын шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ


Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг "Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая" уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулна. Энэ өдөр Сүхбаатарын талбайд элэгний үзлэг, оношлогоо, шинжилгээ хийх нээлттэй өдөрлөг 11.00-16.00 цагт болно.

Хепатит В, С халдвар нь дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй халдвар боловч шийдвэр гаргагчид, олон нийт энэ талаар төдийлөн мэдээлэлгүй байна. Дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитийн халдвартай амьдарч жил бүр 1.4 сая хүн нас барж байна. Нас баралтаар сүрьеэ өвчний дараа ордог, ХДХВ/ДОХ-ын халдвараас 9 дахин илүү хүн вируст хепатитийн халдвараар өвчилж байна. Сүүлийн 20 жилд вируст хепатитийн нас баралт ихэсч байгаа нь дэлхий дахинд уг өвчний талаар мэдээлэл муу байгааг илэрхийлж байна. Ялангуяа шийдвэр гаргагчид үүнд анхаарал хандуулах шаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна