ТЦА: Нэг чигийн хөдөлгөөнд орж буй замуудыг мэдээгүй жолооч нарыг торгохгүй


Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа талаар өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч, Цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг “Энэ зохицуулалтыг хийх болсон нь хичээл сургууль эхлэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой. Энэ сарын 24-нөөс иргэддээ мэдээлэл хүргэж, нэг чигийн хөдөлгөөнд иргэдийг дасгахаар эрт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Мөн уулзварууд дээр цагдаа нар мэдээлэл авч чадаагүй иргэдэд нэг бүрчлэн мэдээлэл хүргэж ажиллаж байна. Есдүгээр сарын 1-н хүртэл жолооч нарт арга хэмжээ тооцохгүй, мэдээлэл хүргэх зорилгоор ажиллана. Жишээлбэл, ТЭДИ төвийн орчмын түгжрэлийг сааруулж, тойрог хөдөлгөөнд оруулах талаар манай дүүргээс ТЦА-нд санал болгосны дагуу холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлсэн. Наймдугаар сарын 20-ноос ачаалал буурсан үр дүн нь харагдана” гэсэн тайлбарыг өглөө.

2-26 ТЦА: Нэг чигийн хөдөлгөөнд орж буй замуудыг мэдээгүй жолооч нарыг торгохгүй

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гурван цэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр цэг, нийт таван хорооллын дундах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулаад, өнөөдрөөс мөрдөж эхэлж байна. Хорооллын дундах замд хоёр талаас аль нэг нь давуу эрх байхгүйгээр өөд өөдөөсөө халз тулдаг, олон машин дарааллан зогсоод, тэгээд дуут дохио хэрэглэдэг, улмаар маргаан үүсч зөрчилддөг дүр зураг нийслэлд түгээмэл байдаг. Энэ нь тухайн хорооллын иргэдийн амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлдөг учраас зарим хорооллын дундах замыг ийнхүү нэг чигийн хөдөлгөөнд оруулж, аль нэг тал нь давуу эрх эдэлснээр түгжрэл саатал байхгүй болно гэж үзжээ.

Долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 10-ныг хүртэл хөдөлгөөний эрчим багатай байдаг энэ үед ТЦА-наас мэдээлэх ажлыг нэлээд түлхүү явуулахаар төлөвлөсөн байна.

Нэг чигийн хөдөлгөөнд орж буй замууд:

67703781_1427146397426112_8159025513944317952_o-1024x687 ТЦА: Нэг чигийн хөдөлгөөнд орж буй замуудыг мэдээгүй жолооч нарыг торгохгүй

67368460_1427146394092779_3820723028719828992_o-1024x623 ТЦА: Нэг чигийн хөдөлгөөнд орж буй замуудыг мэдээгүй жолооч нарыг торгохгүй

67270009_1427146464092772_3993935838542036992_n ТЦА: Нэг чигийн хөдөлгөөнд орж буй замуудыг мэдээгүй жолооч нарыг торгохгүй

67212915_1427146370759448_983070138053951488_n ТЦА: Нэг чигийн хөдөлгөөнд орж буй замуудыг мэдээгүй жолооч нарыг торгохгүй

67066118_1427146440759441_8755085335890755584_n ТЦА: Нэг чигийн хөдөлгөөнд орж буй замуудыг мэдээгүй жолооч нарыг торгохгүй



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна