58.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ


Өнгөрсөн сард арилжааны банкууд 780 зээлдэгчид 58.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Үүний 46 хувийг хөтөлбөрийн санхүүжилтээр олгосон бол үлдсэнийг нь банкууд өөрийн санхүүжилтээр олгосон байна. Ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 11.1 хувь байгааг Төв банкнаас танилцуулав. Одоогийн байдлаар банкны системийн нийт зээлийн 37 хувийг ипотекийн зээл эзэлж байгаа юм.

Энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Тодруулбал, Төв банкнаас буюу тухайн зээлийн эргэн төлөлтөөс 115 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах бол Засгийн газраас үүнтэй дүйх хэмжээний санхүүжилтийг гаргана. Үлдсэнийг арилжааны банкууд гаргах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна