БНХАУ-ын хоёр иргэний цогцосыг хөвсгөлийн тайгаас есөн сарын дараа оллоо


2018 оны 10-р сарын 18-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон талаар манай сайт мэдээлэл хүргэж байв.

Урд хөршийн иргэдийг хайх эрлийн ажиллагааг зогсоогүй бөгөөд бүтэн есөн сарын турш үргэлжилсэн юм. Гэвч хоёр хоногийн өмнө Хөвсгөлийн тайгаас дээрх хоёр иргэний цогцсыг олсон байна. Цагдаагийн байгууллага тухайн хоёр иргэнийг гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг тогтоохоор хяналт шалгалт явуулж байгаа гэх мэдээлэл ирлээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тайгаар явж байсан жуулчид олж цагдаагийн байгууллагад дуудлага өгч тухайн хоёр иргэний үүргэвчинд байсан бичиг баримтаар цогцсыг таньсан гэх мэдээлэл байна. БНХАУ-ын талаас хоёр иргэний амь нас эрсдсэн асуудалд онцгойлон анхаарлаа хандуулж Монгол улсын Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдээлэл хүсээд байгаа аж.
Эх сурвалж: zarig.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна