Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр жиргээчид торгууль оногдуулжээ


ЦЕГ-ын Нийгмийн хэв журмыг хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эрх бүхий албан тушаалтан (Зөрчил шалган шийдвэрлэх арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганзориг) твитерт “Элийрэгч” нэрээр алдаршсан Цоггэрэлийн Уянгад хоёр сая төгрөгийн торгууль оногдуулах шийдвэр гаргасан байна. Жиргээний хохирогч нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэв.

Монгол Улсын ЕТГ-аас жиргээч Ц.Уянгын нэр дээр гомдол гаргаж: “Ёорк, Еөк, Жонхуу гэх мэт хочуудыг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэсэн, нэр төр, алдар хүндэд нь халдсан нийтлэлийг байнга нийтэлсээр байгаа тул шалгаж өгнө үү” гэдэг гомдол гаргасан юм байна.

 

Шийтгэх тогтоолыг хүлээж авмагцаа жиргээч хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гомдол гаргасан боловч түүний гомдлыг хүлээж аваагүйгээр “Чамаас асуух шаардлага байхгүй. Чиний хийсэн хэрэг чинь үйлдлээрээ нотлогдож байгаа. Гомдол хүлээж авахгүй” хэмээн буцаасан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна