4500 хүнийг хамруулсан англи хэлний сургалтанд бүртгүүлээрэй


Оюутан залуусын хүсэлтээр Ерөнхийлөгчийн ивээл дор “Ажилтай оюутан-Англи хэлтэй залуус” хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд  энэ зун нийт 1200 гаруй оюутан түр ажлын байраар хангагдаад байгаа аж.

Харин англи хэлтэй залуус хөтөлбөрийн хүрээнд анхан, дунд, ахисан түвшний 21 хоногийн англи хэлний сургалт зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг хөтөлбөр нь англи хэлний түвшинг ахиулах,  цаашид залуусын англи хэл сурах идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Сургалтад нийт 4500 хүн хамрагдах бөгөөд дөрвөн их сургуулийн гадаад хэлний тэнхим, гадаад багш нартай хамтарч зохион байгуулах юм.

Нэг ангид 160 хүн 10 багштайгаар лекц, семинар гэсэн хэлбэрээр хичээл явагдах аж. 

Сургалтад хамрагдаж буй хүмүүсийг их дээд сургуулиуд байраар үнэ төлбөргүй хангаж, багш нарыг цалинжуулах юм байна. Ингэхдээ монгол багш нарыг 700 мянган төгрөг, гадаад багш нарыг 2 сая төгрөгөөр цалинжуулах юм байна.

Хичээл 08 дугаар сарын 1-ээс эхлэх бөгөөд өнөөдөр 20:00 цагт Монголын оюутны хөгжлийн зөвлөл гэсэн цахим хуудсаар анги хуваарилалт  явагдана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна