Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Доналд Трамптай ганцаарчилсан уулзалт хийнэ


Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ дахь  айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа билээ. 

Ерөнхийлөгч өчигдөр АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн очиж, тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочлох үеэрээ “Маргааш /өнөөдөр/болох хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж итгэж байна” хэмээсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна