Монголын сайтын холбооноос сэтгүүлчдийг дарамталсан талаар мэдээлж байна

2019 оны 12 сарын 02

"Сэтгүүлзүйн салбарыг эрүүлжүүлэх цаг болсон байна. Мэдээлэл нийгэмд хүргэснийхээ төлөө муу нэр зүүмээргүй байна. Мэргэжлийн ёс зүйг эрхэмлэхийг хичээн ажиллаж байна"

“Монголын сайтын холбоонд 72 сайт байдаг. Сайт бүр сэтгүүлч эзэнтэй. Ард түмэнд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилготой. Бидэнд дарамт ирдэг ч өнөөдрийнх шиг хоёр бөх гэмээр залуу ирээд “та нар хэн юм, худалдаж авч болдог биз дээ” гэх мэтээр дарамталж байна. хэвлэл мэдээллийн хэрэгслийн  мэдээлэл хүргэх эрх мэдлийг бүү хязгаарла. Сэтгүүлчид үүргээ ухамсарлаж зөв мэдээлэл түгээдэг. Жилдээ 400 тэрбум төгрөг ЭМД-д хуримталдаг. Үүний 30 тэрбум төгрөгийн асуудлыг сэтгүүлч хөндсөн. Үлдсэн 360 тэрбум төгрөг мөн хаана байгааг та бүхэн  судалж үзэхийг хүсэж байна” гэлээ.

“Сэтгүүлчдэд бичсэн зүйлийнх нь төлөө дарамт үзүүлэх тохиолдол байдаг. Хүний нэр хүнд, байгууллагад халдсан гэж үзвэл хуулийн  арга хэмжээ авч болно. Гэсэн хэдий ч хүмүүс явуулж хуулийн бус аргаар дарамталж буйг Монголын сайтын холбоо анхааран ажиглаж байна.

Шантааж хийдэг сайтуудыг бид эгнээнээсээ гаргасан. Сэтгүүлчдийг үнэнийг эрэлхийлж бичсэнийх нь төлөө дарамталж болохгүй” гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.