Авлигын хэргийг шалгах ажлын хэсэг байгууллаа


УИХ-ын даргын захирамжаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, гишүүдээр Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж,  Л.Энхболд нар ажиллах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна