Амжилттай эмэгтэйчүүдийг бусдаас онцгойруулдаг 5 зүйл


Тэд хийж буй зүйлдээ хүсэл тэмүүллээр дүүрэн ханддаг

Энгийн үнэн гэвэл хэрэв та хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ дуртай биш бол өөрийгөө зориулж өөрийн хамгийн сайн хувилбарыг бий болгож чадахгүй. Амжилтанд хүрсэн хүмүүст бусдын л адил төсөөлөөчгүй муу өдрүүд тохиолддог ч тэд эдгээр шуурганд чигээ алдаж зорилгыг нь төөрөгдүүлэхийг зөвшөөрдөггүйд амжилтын нууц оршино. Учир нь мөрөөдлөөсөө өөр зүйл хийхийг төсөөлж ч чаддаггүй тул тэднийг юу ч зогсоодоггүй.

Амжилттай эмэгтэйчүүд хэцүү нөхцөлд орсон ч бүх зүйлийг ганцаараа үүрч, том эрсдэл хийхээс айж эргэлзэлгүй зорьсондоо хүрэх замыг сонгодог.

 Тэд өөрсдийгөө уучилж чаддаг

Олон нийтийн сүлжээ бидний амьдралыг эзэлсэн өнөө үед бүх зүйл төгс хөөрхөн, гоё биетэй, мөнгө их олдог ажилтай байх гээд сошиал марафонд утга учиргүй уралдсаар... Гэхдээ хэт төгс төгөлдөрт хүрэх гэж тэмүүлэх нь эцэстээ сэтгэлээр унах, аз жаргалгүй байдлыг бий болгодгыг маш олон сэтгэл зүйн судалгаагаар батлаад байна.

Амжилттай эмэгтэй алдаа хийх нь тэдний амжилтанд хүрэх замын нэг хэсэг гэдгийг мэддэг ба алдаанаа суралцаж дараагийн алхамаа хийх нь санаа зовж шаналж сууснаас илүү дээр гэдгийг мэддэг.

 Тэд амжилтанд хүрнэ үргэлж гэдэгтээ итгэдэг

Хэрэв та өөртөө итгэхгүй бол амжилтанд хүрэх бараг л боломжгүй. Өөртөө итгэлгүй байдал нь бизнесийн амжилтанд хүрэх замд эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тулгарч асуудал үүсгэдэг. Өөртөө итгэлтэй болох хамгийн чухал арга бол тасралтгүй үйлдэл хийх юм. Тиймээс та эргэлзэж цаг алдагүй ажлаа барьж авсан цагт тэд өөрсдөө ирэх болно. Та хэр өөртөө итгэлтэй байна төдий чинээ зорилгоо гүйцээж чадна.

 Тэд өөрсдөдөө цаг гаргаж чаддаг

Завгүй ажиллах үр бүтээлтэй ажиллах нь тэс өөр 2 ойлголт юм. Ядарсан хүн урт хугацаанд амжилттай нэгэн байх нь ховор. Харин ухаалаг эмэгтэйчүүд  бусдыг амралтын өдрүүдийг алгасаж,хүмүүс явсны дараа ч оффистоо ганцаараа сууж үлдэхээс илүү шинэ ажил шинэ сорилтуудын өмнө өөрсдийгөө сэргээж амраах идэвхитэй цагыг өөртөө зориулж бэлддэг.

 Тэд бусдад итгэл найдвар хүлээлгэж чаддаг

Хэн ч ганцаараа амжилтанд хүрдэггүй. Үүний ард үргэлж олон хүмүүсийн оролцоо байдаг. Зарим хүмүүс бусдад итгэж хамтрахад цаг гаргахаас төвөгшөөж зөвхөн өөртөө найдаж өөрөө л хийхийг эрмэлздэг. Харин амжилттай эмэгтэй бизнест тусласан хүмүүст үргэлж талархалтай ханддаг төдийгүй багаар ажиллах нь нэг хүнээс хамаагүй илүү хол болоод хурдан явахыг мэддэг. Бусдад тусалсан тус буцаад дандаа ирдэг гэдгийг санаарай.

Эх сурвалж:corporate.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна