Циркчин Б.Баттулга Авьяаслаг Австраличууд шоуны дараагийн шатанд шалгарлаа


Циркчин Б.Баттулга өнгөрсөн долоо хоногт Авьяаслаг Австраличууд шоунд үзүүлбэрээ амжилттай толилуулж, дараагийн шатанд шалгарчээ.

Тэрбээр Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк” компанид циркчинээр ажилладаг юм байна. Энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод нуруун дээрээ эргүүлсэн юм. 

Х.Баттулга "Модоор жонгилоордох энэ үзүүлбэр дэлхийд ховор. Одоогоор АНУ-д ганцхан би л энэ үзүүлбэрийг тоглож байгаа. Энэ үзүүлбэрийг “Ringling Bros and Barnum & Bailye”-д ажиллаж байсан хоёр хүнээс санаа авч, өөрөө хөгжүүлсэн юм. Нэгдүгээр шатанд боулингийн бөмбөг жонгилоордож, дөрвөн метр урт, 40 кг модоор үзүүлбэр үзүүлсэн. Энэ үзүүлбэрээр дөрвөн “тэнцлээ” авсан шүү. Хоёрдугаар шатанд дөрвөн мерт урт модоо галтай эргүүлсэн мөн зургаан метр урт, 60 кг модон дээр шүүгч Хайди Клум, Ховард Мандел нарыг суулган эргүүлсэн. Энэ үзүүлбэрээр шүүгчдээс маш өндөр үнэлгээ авсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна