Өвлийн өвөө зун ч ирдэг


Цас хаялсан өвлийн үдэш, шинэ он гарах мөчид гацуур модныхоо дэргэд хүслээ шивнэн амандаа бувтнах бяцхан жаалуудын маань өхөөрдөм дүр төрх эцэг эхчүүд бидний хайрыг өөрийн эрхгүй татна. Тэд маань юу хүсэж мөрөөддөг бол гэж дотроо бодонгоо томчууд бид ч хүслээ шивнэн битүүхэндээ биелээсэй хэмээн догдлон суудаг. Бодит амьдрал дээр үлгэрт гардаг цаа буга хөтөлсөн өвлийн өвгөн айлуудаар зочилж хүмүүсийн хүссэн бэлгийг авчирдаггүй ч гэсэн бид үр хүүхдүүдийнхээ хүсэл тэмүүллийг мохоохгүйн төлөө, тэднийхээ хүссэн зүйлийг биелүүлэхийн төлөө хичээдэг.

Амьдрал ид шидийн мэт байдаггүй ч гайхалтай зүйлсээр дүүрэн байдаг. Гагцхүү бид түүнийг мэдэрч, хүлээн авч сурах нь амьдралыг илүү сонирхолтой, дурсамжтай болгодог. Тиймээс бид хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй болдог. Харин хүүхдүүддээ ид шид гэж байдаггүй ч ид шидийн мэт зүйлс байдаг, хүсвэл ид шидийг бүтээж болдог гэдгийг ойлгуулах нь зүйтэй болов уу.  
Бид л анзаардаггүй болохоос өвлийн өвөө ганцхан өвөл ирдэггүй зун ч ирдэг гэдгийг бидний амьдралд тохиолддог гайхалтай мөчүүдээс харж, мэдэрч болно. Төсөөлөөд үзье л дээ. Азын сугалаанаас бэлэг хожих нь өвлийн өвөөгөөс бэлэг хүлээн авахтай ижил санагддаггүй гэж үү? Эсвэл хэн нэгэн зовсон цагт тань тусламж үзүүлэх, хүсэж байсан зүйлээ авч чадахгүй байх үед хэн нэгэн авч өгөх зэрэг бидний амьдралд анзаардаггүй хэрнээ хүсэл биелүүлсэн цөөнгүй тохиолдол бий.


Тэгэхээр өвлийн өвөө хэзээд бидний амьдралд байдаг байх нь. Түүний энэ удаад бидэнд зориулан бэлдсэн гайхалтай нэгэн бэлгийг дуулгахад таатай байна. Та Techstore дэлгүүрээс дурын 1 бүтээгдэхүүнийг худалдан аваад тусгайлан бэлдсэн хүслийн цаасан дээр тус дэлгүүрт байрлах бүтээгдэхүүнүүдээс өөрийн хүссэн нэг бүтээгдэхүүнээ бичээд шилэн хоргонд хийж үлдээх юм. Харин 30 хоногийн дараа буюу 8-р сарын 31-ний өдөр Techstore дэлгүүрийн хамт олон шилэн хоргон дахь хүслийн цааснаас азтай нэг ялагчийг тодруулан тухайн ялагчийн цаасан дээр бичиж үлдээсэн хүслийг биелүүлэх юм. Гайхалтай биш гэж үү? Хүслээ бичээд л хүлээх нь байна шүү дээ. Тус дэлгүүрээс ямар ч үнэ бүхий зүйлс худалдан авсан бай та хүсэл биелүүлэх хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн та бяцхан үрсээ хамруулж хүслийг нь биелүүлээрэй.

Хэрэв танд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий гар утас, түүний дагалдах хэрэгсэл хэрэгтэй бол яг одоо Techstore дэлгүүрийг зориорой. Тус дэлгүүрээс Голомт банкны бүх төрлийн картаар 500,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийх мөн урьдчилгаагүй, хүүгүй зээлд хамрагдсан тохиолдолд +Mi брэндийн зөөврийн цэнэглэгчийг бэлгэнд өгч байгаа юм.
Ингээд таны хүсэл биеллээ олоосой гэж чин сэтгэлээсээ хүсье!
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Facebook page: https://www.facebook.com/TechStore.mn/
Утас: 7510-3000


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна