Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй

2019 оны 12 сарын 04

Агаарын чанар тэр дундаа сүүлийн үед анхаарал татаж буй хүхэрлэг хийн хэмжээ нийслэлд ямар байна вэ? Энэ асуудлын хүрээнд ОББҮХ-ны ээлжит хурлын үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захиралЛ.Жаргалсайхантай ярилцлаа.

-Хүхэрлэг хийн хэмжээ хүлцэх хэмжээнээс хэтэрлээ гээд байгаа? Гэтэл зарим эрдэмтэд тийм байх боломжгүй гэх. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Шахмал түлш хэрэглэснээс PM2.5, PM10 зэрэг түүхий нүүрснээс ялгарч яндангаар шууд агаарт цацагдаж байсан хорт бодисуудыг бууруулж чадсан. Дээрээс нь  өмнөх жилүүдийн түүхий нүүрсний өмхий үнэр нь  байхгүй болчихооод байна. Гэрийн яндангаас азотын оксидут ялгарахгүй. Яагаад гэхээр 760 градусаас дээш температурт үүсдэг. Тэгэхээр энэ азотын оксидут цахилгаан станцуудаас болон машинаас үүсдэг.

Хүхэрлэг хийн хэмжээг харахад Багануурын нүүрснээс хоёр дахин их байгаа хэдий ч шатааж байгаа түлшний хэмжээ хоёр дахин бага байхад шахмал түлшнээс ялгарч байгаа хүхэрлэг хий бага байх ёстой. Шахмал түлшинд шохой нэмж байгаа учир хүхэрлэг хий бага байх ёстой.

-Тэгвэл хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдээд байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Манайхны ярихгүй байгаа нэг зүйл нь хуурамч түлш /дизель/. Саяхан над дээр хуурамч түлш /бензин, дизель/ хийдэг компанийн хүн хамтарч ажиллая гэж орж ирсэн. “Би ийм нүгэлтэй юм хийдэг хүмүүстэй хамтарч ажиллахгүй” гэж хэлээд явуулсан. Би хоёр компанийг мэднэ.

Дээрээс нь зөвхөн цахилгаан станц галлахад хэрэглэдэг зүйлс импортоор маш их хэмжээгээр орж ирж байна.  Конторван гэж үздэг бодисуудыг ёмкос руу нь нэмээд байна. Энэ бол зөвхөн актон дээшилдэг болохоос бусад үзүүлэлтүүд дээшилдэггүй. Тиймээс анхаарал татмаар асуудал болоод байна.

Хүхэрлэг хийнээс болоод үхэж магадгүй гэж яриад байгаа юм. Нийслэлийн хэмжээнд агаарын чанар тэр дундаа хүхэрлэг хийн зөвшөөрөгдөх хэмжээг агаар дахь хэмжээтэй харьцуулаад үзэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынх 400-500 микрограмм байдаг бол манай агаар дахь хэмжээ 50 микрограмм байгаа. Тэхээр яаж ч бодсон хүхэрлэг хийнээс болоод хүн  үхэх хэмжээнд хүрэхгүй.

-Бидний хэрэглэж байгаа бензин шатахуунд анхаарал хандуулах цаг болжээ дээ?

-Бид гэр хорооллын яндантай тэмцээд тодорхой үр дүн гарчихаад байна. Бодит ажил хэрэг болж хүн болгон харж байна. Гэтэл зарим нөхдүүд харлуулах ажил хийж байна. Мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн, судлаачдынхаа тайлбарт итгэх хэрэгтэй. Тэгэхээр бид одоо дизель хөдөлгүүртэй автомашинтай тэмцэх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй улс орнууд дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглоод байна. Тиймээс бид өндөр насжилттай дизель хөдөлгүүртэй автомашин дээрээс нь хуурамч шатахуунтай тэмцэх ёстой.

-Түүхий нүүрс хэрэглэж байх үед агаар дахь тоосонцоруудын хэмжээ мөн л стандартаас давсан үзүүлэлттэй байдаг байсан. Харин шахмал түлш хэрэглэснээр эрс бууруулж чадсан байна?

-PM2.5 тоосонцор бол хүний амьсгалаар дамжаад хүний цусанд нэвтэрч эд эрхтнийг гэмтээдэг. Цахилгаан станцууд энэ тоосонцоруудыг шууд яндангаараа ялгаруулдаг. Зөвхөн 4-р цахилгаан станц PM10 тоосонцорыг шүүх шүүлтүүртэй. Цахилгаан станц өндөр яндантай учраас агаарын бохирдолд нөлөөлөхгүй байна гэдэг бол худлаа. Яагаад гэхээр салхины чиглэлээс хамаараад гарсан утаа нь нэг бол Улаанбаатар хот дээр, нэг бол Богд ууланд буудаг. Тэгэхээр хүхэрлэг хийн хүлцэх хэмжээнд цахилгаан станцууд ч нөлөөтэй, автомашинууд ч нөлөөтэй.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 12 сарын 06
182.160.2.134
1980on

deer ued avtobus park ih ugaartai baisan,tegehed hun uheegui l yum daa

2019 оны 12 сарын 06
103.212.119.116
Баатар

Хүхэрлэг хий байх ёстой хэмжээнээс 6,6 дахин их байна гэж ТВ мэдээгээр ярьсан. Энэ худлаа байх нь ээ. Сайжруулсан түлшинд 1% хүртэл хүхэр бий гэж Хотын захиргаа, сайжруулсан түлшнийхэн өөрсдөө ярьсан. Гэтэл энэ 0,95% ч гэл үү, бүр ч бага байгаа гэнээ. Энэ нь УБ-т түлж буй нийт 800.000 тн сайжруулсан түлшний 1% буюу 8000 тн гэсэн үг юм. УБ -т зөвхөн гэр хороолынхны яндангаар, сайжруулсан түлш түлсний үр дүнд 8000 тн буюу 8 сая кг цэвэр хүхэр гарах нээ. 1 сая хүндээ хувааж үзвэл нэг хүнд 8 кг цэвэр хүхэр ногдож байна. 8 кг цэвэр хүхэр гэдэг аль хэр хортой эд вэ? Хэлээд өг дөө химич гуай.