Сайн удирдагч ямар зан чанартай байдаг вэ?


Бусдыг манлайлах, нөлөө бүхий удирдагч байхын тулд та дараах чадваруудыг эзэмшсэн байх ёстой.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх;

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ярих илтгэх өндөр чадвартай байна гэдэг нь хамтран ажиллагч, хэрэглэгчдэд хэрэгцээтэй, үнэн зөв мэдээллийг өгч, бусдыг байлдан дагуулж чаддаг. 

Бусдыг сонсох;

Бусадтай харилцахдаа ярианы утга санааг нарийн ойлгож дүгнэлт хийх нь маш чухал. Сонсох чадвар нь баг хамт олонд тулгарч байгаа асуудлыг шийдэх, тэдэнтэй харилцан ойлголцох боломжийг нээдэг.  

Ятган үнэмшүүлэх;

Сайн удирдагч бусдыг өөрийг нь сохроор дагахыг шаарддаггүй. Манлайлагч хүн зөв гэж бодсон зүйлийг хийлгэхийн тулд тэднийг ятган үнэмшүүлэх чадвартай байдаг. 

Шүүмжлэлт сэтгэлгээгээр асуудалд хандах, шийдвэр гаргах;

Удирдагч шүүмжлэлт сэтгэлгээгээр асуудалд хандах, шийдвэр гаргахад маш их цагийг зарцуулдаг. Ямар нэгэн асуудал тулгарахад шийдэл олохын тулд тэд асуудлын зангилаа, шалтгааныг тал бүрээс нь авч үздэг. 

Ажлыг бусдад даалгах;

Манлайлагч гэдэг нь бүх ажлыг ганцаараа хийж, асуудал бүрд дангаараа шийдвэр гаргана гэсэн үг биш юм. Энэ нь ч үр нөлөөгүй. Багт хэн нь ямар ур чадвартай, даалгах үүрэг даалгаврыг хэн сайн гүйцэтгэж чадах вэ гэдгийг мэдэх нь манлайлагчид байх ёстой чадваруудын нэг юм.

Өөрийн алдаа дутагдалд хариуцлага хүлээх чадвартай байх;

Өөрийн хийсэн алдаанд бусдыг буруутгах нь манлайлагчид байх шинж чанар биш юм. Ямар нэгэн зүйл буруугаар эргэвэл учир шалтгааныг бодитоор дүгнэн, алдаандаа эзэн байх хэрэгтэй. 

Цөхрөлтгүй оролдлого;

Хэрвээ урьдаас тооцоолоогүй хүндрэл тулгарахад, хямрал дунд төөрөх бус асуудал шийдэл илэрхийлж, үргэлжлүүлэн ажилласаар л бай. Хүнд бэрх байна гээд бууж өгөлгүй тууштай байх нь амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлнэ. Хэчнээн зорилгодоо хүрэхэд хол, саадтай санагдаж байлаа ч барианы шугам руу аажмаар хүрэхээр хичээж ажилла.

Өөрчлөлтөд дасан зохицох; 

Нөхцөл байдал өөрчлөгдөхөд тохирсон хариу үйлдэл үзүүлэхийг уян хатан байдал гэнэ. Стратеги, төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахад бэлэн байвал зорилгодоо хүрэхэд ч дөхөм байна. Баг хамт олныхоо урам зоригийг мохоохгүй төлөвлөгөөндөө зөв зохицуулалт хийж, багтаа цааш үргэлжлүүлэн ажиллахад нь тусал.

Бусадтай харилцаа тогтоох чадвартай;

Сайн удирдагч бол ямар ч харилцаанд нээлттэй байж чаддаг. Жишээ нь танд хаана ч явсан бусадтай амархан танилцаад, нээлттэй харилцааг үүсгэж чаддаг найз байдаг л биз дээ. Тэгвэл тэд өөрийн хүрээллийг нэмэгдүүлж, харилцаанд манлайлах боломжийг бүрдүүлдэг.

Хүндлэл үзүүлэх, баг хамт олноо дэмжин ажиллах;

Дарангуйлагч бусдыг захирч өөрийн хүслээр байлгах хандлагатай байдаг бол манлайлагч, сайн удирдагч бусдыг дэмжиж тэдэнд хүндлэл үзүүлснээр бусдыг байлдан дагуулдаг. Баг хамт олноо зорилгодоо хүрэхэд туслах нь тэдэнд дэмжлэг болохын зэрэгцээ захирал, удирдагч нь тэдний талд байгааг мэдэх нь талархалтай бахдам санагдана.
 
 Эх сурвалж: biznetwork.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна