Г.Билгүүн: В сорьцийн шинжилгээг өгсөний дараа бөхчүүдийн нэрсийг ил болгох боломжтой


Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдсан бөхчүүдээс хоёроос нь допинг илэрсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа билээ. Тэгвэл Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн, "Тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Монгол Улсын хувьд Солонгос руу шинжилгээгээ авдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 32 лаборатори байдаг.  Шинжилгээ авсан бөхчүүдээс 14-өөс нь илрээгүй хоёроос нь илэрсэн. Нэгээс нь нэг төрлийн, нэгээс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн.  Наймдугаар сарын 8-нд хоёр бөхтэйгээ холбогдсон бөгөөд нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө бөх нь өчигдөр хариутайгаа танилцсан. Допинг илэрсэн бөхчүүд 10 хоногийн дотор В сорьцийн шинжилгээ өгье эсэх хариугаа өгөх ёстой. Одоогоор хоёр бөх ямар нэгэн хариу хүсэлт өгөөгүй байна. В сорьцод хийх шинжилгээний төлбөрийг хариуцагч өөрөө хийнэ.

Баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах гэсэн хууль байдаг учраас бид нэрийг нь ил зарлах боломжгүй. Нэг бол сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголт байгаа. Хоёр бөх өөрсдөө хүсэлтээ гаргаад сорьцийн шинжилгээ хийлгэх эрх нь нээлттэй байгаа. Шинжилгээгээ өгсөний дараа нэрсийг ил болгох боломжтой. Хамгийн сүүлчийн хугацаа наймдугаар сарын 19-н гэсэн үг. Хэрэв наймдугаар сарын  19-н хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй бол бид тэр бөхчүүдийн нэрсийг зарлах юм. Бид хариу авснаас 10 хоногийн дотор тухайн бөхөд мэдэгдэх ёстой байсан. Тиймээс бид тухайн бөхчүүдэд мэдэгдсэн байгаа" гэх мэдээлийг өглөө. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна