С.Баяр: Би маш том дарга болчихлоо, надад одоо хууль хамаагүй гэж бодов уу, З.Энхболдоо


Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхий сайд асан С.Баярын 10 байшин АНУ-аас олдсон” гэх ярилцлага хэвлэлд өгчээ.

Харин энэхүү ярилцлагын талаар С.Баяр цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр,“З.Энхболд үе үе манийг өдөх юм. "ОТ гэрээнээс хойш баяжсан, хэдэн сая $-аар байшин авах болсон" гэж. Гэрээ 2009 онд байгуулсан. "Авлигын хэргээр ял өгөөд" гэж шүүгч мэт даналзав. Би маш том дарга болчихлоо, надад хууль одоо хамаагүй гэж бодов уу? Omnes ante legem aequi гэж дуулсан байгаа даа, З.Энхболд маань?
 
Намайг сүүлийн 4 жил шалгаж байгаа. Удахгүй шүүх хурал болно. Хэргийн учир тайлагдах биз. Тэрний өмнө өөртөө илүү ажил удах хэрэггүй л баймаар. "Хар хүний өмнөөс шар хүн" гэдэг шиг үндсэн ажлаа л хий л дээ. ЕТГ ч ажил ихтэй газар байдаг сан” хэмээн бичжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна