Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ


ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас үргэлжилнэ. Тодруулбал, энэ сарын 12-нд эхэлсэн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутгаж байгаа юм. 

Учир нь Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг тулгасан хэрэгт буруутгаад байгаа билээ. 

Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс энэхүү хэргийг цагаатгах ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлээд буй. Харин хохирогчдын ар гэрийнхэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хилсээр ял оноосон тул хурдан суллах ёстой хэмээгээд байгаа юм. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна