Б.Чойжилсүрэн: Би матрын нулимс унагахгүй


Тост, Тосон бумбын нуруунд олборлолт явуулж байсан "Саудс гоби сэндс” компанийг эзэмшдэг гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн төрийн ордонд zarig.mn сайтад мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Би юу ч нуугаагүй. 2010 оны төгсгөлд энэ лицензийг худалдаж авч байсан нь үнэн. 2016 онд шилжүүлж зарсан нь үнэн. Надаас авсан залуучууд ашиглах гэж байгаад одоо ийм байдалтай болчихлоо. Эхний ээлжинд лиценз цуцалсан тэр шийдвэрүүдийг нь бичгээр олж авна гэж бодож байна. Надаас худалдаж авсан залуучуудтай уулзана. Худал юмыг хэд давтахаар үнэн болдог гэдэг дээ. Надтай холбогдсоноороо энэ залуучууд улс төрөөс шалтгаалж бизнесээрээ хэлмэгдсэн хамгийн том хэлмэгдлийн эзэд боллоо.

Энэ уурхайд миний нэр оролцсоноороо энэ уурхай эрсдэлд орлоо. Миний оронд өөр бизнесмен ч юм уу өөр хүн, эсвэл гадаадын компани олборлолт явуулж байсан бол ийм байдалд орохгүй байлаа. Асуудал нь надад л байгаа юм. Улстөржүүлсэн явдал болж байна. Энэ компани надаас шилжих үедээ ойролцоогоор 57 орчим тэрбум төгрөгийн зардал гаргачихсан байсан. Надаас аваад 70-аад тэрбум , нийт 130 тэрбум төгрөгийн зардал гаргачихсан байсан. Би ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодож байсан. Гэтэл үгүй байж. Одоо надаас авсан залуучууд цаашид хэрхэхээ өөрсдөө шийдэх байх. Би матрын нулимс унагахгүй. “ гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна