Тэтгэврийн зээлийг чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоохыг гишүүдийн олонх нь дэмжлээ

2020 оны 01 сарын 10

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр (2020.01.09) 15 цаг 46 минутад гишүүдийн 52.9 хувийн ирцтэй эхэлж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хийв.

УИХ-ын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг  хоёр удаа хуралдаж, УИХ дахь Монгол ардын намын бүлэг, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн зарчмын асуудлыг төсөлд тусгасан.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоов. Тэтгэвэр авагч нарын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамааран зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн  харилцан адилгүй байна. Иймд тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээл чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг төслийн 4.4 дэх хэсэгт тусгалаа. Энэхүү зохицуулалтыг оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8, зээлийн дүнгийн 75.2 хувийг хамарна. 

Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг тусгалаа. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгав. 

Тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг тусгав. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглосон.

Энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгах саналыг боловсруулсан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.  

92024e10614a0f26edcdbc3e4c9184b4_x3 Тэтгэврийн зээлийг чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоохыг гишүүдийн олонх нь дэмжлээ

Мөн тэрбээр танилцуулгадаа, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дээрх зарчмын санал тусгагдсантай холбогдуулан дараах зохицуулалт бүхий Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсныг онцлов.

Үүнд: Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй иргэнд Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1’000’000 (Нэг сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг эзэмшүүлэх, үнэт цаасны эргэн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийх, иргэдийн төлөх дүн 1’000’000 төгрөгийн хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэх, “Эрдэнэс Монгол” ХХК нь энэхүү арга хэмжээнд зориулан нийт 900 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаас гаргах, үүнээс хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан болон Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрт, үлдэх орлогыг “Эрдэнэс Силвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар зохицуулжээ.

Түүнчлэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан “Эрдэнэс Силвэр” ХХК-ийг үнэт цаасын эргэн төлөлтийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх зорилгоор “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байна гэдгийг Д.Оюунхорол гишүүн танилцуулгадаа дурдсан.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, Х.Болорчулуун, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авсан. 

25f6b8ec-4141-41f5-8331-4af8060e572d Тэтгэврийн зээлийг чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоохыг гишүүдийн олонх нь дэмжлээ

Ингээд хуулийн төслийн талаар Ажлын хэсэг, гишүүдээс  гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг “Тэтгэвэр авагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусахаас өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө барагдуулж байх хугацаандаа нас барсан, зээлийн гэрээний үүрэг нь дуусгавар болоогүй бол түүний зээлийн үлдэгдэл төлбөрийг энэ хуулийн үйлчлэлд хамруулна” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Мөн төсөлд “4.4 Энэ хуулийн 4.1, 4.2-д хамаарах зээлдэгчийн зургаан сая, түүнээс доош зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн төслийн “5.1 Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК өөрийн охин компани Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан цаас гаргана” гэж өөрчлөн найруулах, төслийн 5 дугаар зүйлд “5.7 Энэ хуулийн 5.4-т заасны дагуу Монголбанк үнэт цаас худалдан авахад Төвбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,7 дахь заалт хамаарахгүй” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 01 сарын 10
202.9.40.85
Ахмад буурал

Энэ бол зев гаргалгаа болжээ тэтгэврийн хэмжээ жигд бус учраас жигд хэмжээгээр зээл телж байгаа нь маш зев. Зээлгуй настангууд харин ч баярлах хэрэгтэй морьтын хишиг явганд болж байгаад уур бухимдал элдэв янз бvрийн хоржин яриа хэрэггvй зээлтэй зээлгvй ахмадууд еерсдее еерсдийнхоо байр байдлаа сайн ойлгож мэдэж байгаа Тиймээс элдэв хорсол бухимдал атаа жетее муу хэл амаа боль ахмадуудаа хямраах хэрэггуй амьдралын хар бор нугачаанд зээл авсан болохоос хэдэн тэр бумаар нь ард тvмнийг луйвардаагvй шvvдээ уужим ухаанаар бод

2020 оны 01 сарын 10
103.9.90.50
ХАЙРАН ТӨР МИНЬ

МАНАЙ ТӨР ЗАСАГТ ЯМАРЧ ТООЦОО, СУДАЛГАА, БОДЛОГО БАЙДАГГҮЙН ЖИШЭЭ ЭНЭ. ШИЙДВЭР ГАРГАХ ЭРХИЙГ АВСАН УИХ, ЗГ, ЕӨК НАРЫН 100 ХҮН ЭНЭ УЛСААР ТОГЛОЖ, АРД ТҮМНИЙХЭЭ ЗОВЛОНГООР ДААЖИГНАЖ БАЙНА. ТӨРИЙН УДИРДЛАГЫН ХЭРЭГСЭЛ БОЛОХ НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН САН, ”ЗОРИЛТОТ БҮЛЭГ”-Т ЧИГЛЭСЭН БОДЛОГО, ХӨТӨЛБӨРИЙГ ХАВТГАЙРСАН АМЛАЛТ, НАМ БҮЛГИЙН ЭРХ АШИГТ ХОРТОЙГООР АШИГЛАЖ, ХУВЬДАА ЗАВШДАГ ПРАКТИК ТОГТСОНООС ҮҮДЭН ТӨРИЙН НЭР ХҮНД, ТӨРИЙН УДИРДЛАГЫН АРГА ХЭРЭГСЛҮҮДИЙН НЭР ХҮНД УНАЛАА!

2020 оны 01 сарын 10
192.82.67.22
БАяр

Зээлтэй зээлгүйгээр нь ялгаварлан гадуурхаад байгаа юм уу. Шилний цаанаас чихэр долоолгоод байх чинь

2020 оны 01 сарын 10
66.181.167.48
Зочин

Хэдэн хөгшидийг яагаад ялгаад байгаа пиздаанууд вэ Ийм шийдвэр гарахдаа ичихгүй юмаа лаларууд хэлэх ч үг алга