У.Хүрэлсүх, Х.Баттулга нар улс орныг удирдаж чадах улстөрчөөр шалгарчээ


“Монголын улс төрийн намын төлөвшилтийн асуудлууд” хэлэлцүүлгийг өчигдөр Монголын дипломат академийнхан болон “МИРИМ консалтант” судалгааны байгууллага, Монгол дахь Конрад аденауэрийн сангийнхан хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр “МИРИМ консалтант”-ынхан “Монгол Улсын нийгэм, улс төрийн өнөөгийн байдал” сэдвээр хийсэн судалгааныхаа дүнг танилцуулав. Үүгээр улс төрийн намд итгэх иргэдийн итгэл, дэмжлэг сул байгааг харуулсан байна. Тухайлбал, ирэх оны сонгуульд аль намыг дэмжих тухай асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 45.9 хувь нь “мэдэхгүй”, 19.2 хувь нь МАН, 18.4 нь АН, 10 хувь нь МАХН, 11.7 хувь нь бусад нам, хүчинд санал өгнө гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 59.5 хувь нь “Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй” гэсэн. аж

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх (34.6 хувь), Ерөнхийлөгч Х.Баттулга (20.6) нар судалгаанд оролцсон иргэдээс хамгийн олон санал авч улс орныг удирдаж чадах улстөрчөөр шалгарчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна