ЦЕГ: Энгэрт нь байсан гар утас дэлбэрч, гэмтжээ

2020 оны 01 сарын 14

Дорноговь аймгийн Айраг суманд гар утас дэлбэрснээс болж 45 настай иргэн гэмтсэн хэрэг гарчээ. Гар утсаа энгэрийн халаасандаа хийсэн байсан нь дэлбэрч, цээж хэсэг, зүүн гартаа гэмтэл авсан аж. Одоогоор хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм.

Түүнчлэн ард иргэдийн хэрэглэж буй цахилгаан бараа, техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдалд анхаарч, болзошгүй аюулаас сэргийлэхийг цагдаагийн газраас анхааруулж байна. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 01 сарын 18
192.82.73.45
Zochin

Гадаадаас тагнуул долгионоор дэлбэлж туршилт хийсэн ч байж магадгүй