С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат казино тоглосон бол ёс дүрэм зөрчсөн асуудал яригдана

2020 оны 01 сарын 20

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд гадаадад томилолтоор ажилах үедээ казино тоглосон  гэх мэдээлэл, зураг цацагдаад байгаа билээ. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ "Казинодсон гээд мэдээлэл яваад байна. Д.Эрдэнэбат өөрөө казиног сонирхох байдлаар ороод гарсан, гэхдээ тоглоогүй гэсэн.

Мөрий тавиад бооцоо тавиад тоглосон бол ямар үйлдэл ёс дүрэм зөрчсөн юм гэсэн асуудал яригдах байх. УИХ-ын гишүүн ямар ч казинод орсон болно. УИХ-ын гишүүн баар ресторанд, казинод орж болохгүй гэсэн хориг заалт байхгүй шүү дээ. Тоглосон нь тогтоогдвол намын байгууллагаар хэлэлцэнэ" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр сонгуульд горилогчдоос 100 хүртлэх сая төгрөгийн хандив авч буй талаар "Намын үндсэн дүрмийн холбогдох заалтын хүрээнд хийгдэж байгаа ажил. Бидний зүгээс санхүүгийн ил тод байдлыг илэрхийлж байна. Харин эрх баригч нам хаанаас санхүүжиж сонгуульд оролцохоо зарлах ёстой" гэлээ.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.