ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа С.БААТАРЖАВ Интерполын төлөөлөгч КОРАДО КАТЕСИГ хүлээн авч уулзлаа


Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав өнөөдөр /2019.09.23/ “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт Интерполын үндэсний ажлын уулзалтыг зохион байгуулах зорилгоор  Монгол Улсад айлчилж буй  Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын ЕНБД-ын газрын Урлагийн бүтээлийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Корадо Катесиг хүлээн авч уулзлаа. 

Arslan.mn

Уулзалтын эхэнд ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав: "Монгол Улс нь 1991 онд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполд гишүүнээр элссэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Интерполоос санаачилсан аливаа ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн  талаар  ярьж, “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт энэ удаагийн уулзалт нь Интерполоос Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа үндэсний хэмжээний  ажлын уулзалт болохыг онцолсон юм. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдаас гадна соёлын өвийг хамгаалах чиглэлээр тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажилладаг 10 гаруй төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтэн, алба хаагчид уригдан оролцож байгаа  чухал ач холбогдолтой хэмээн онцоллоо. 

Arslan.mn

Ноён Корадо Катесигийн зүгээс энэ удаагийн үндэсний ажлын уулзалтыг Интерполтой хамтран зохион байгуулахад идэвх санааачлага гарган ажилласан явдалд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт талархал илэрхийлээд, Интерполын зүгээс соёлын өвийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр цаашид шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, нягт хамтран ажиллах болно гэлээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна