“Алдарт эх” одонгийн мөнгийг сар шинийн өмнө олгохоор болов

2020 оны 01 сарын 21

Одонтой эхчүүдийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгохоор болсон байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгийг олгодог билээ. 

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг тус тус олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай.

Өнгөрсөн жил 224 мянган эхэд 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон аж. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлснээр, жилд дунджаар 4500 орчим хүн одон авдаг гэсэн тооцоо гарчээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.