Ц.Нямдорж: Н.Номтойбаярын асуудал энэ долоо хоногт шийдэгдэнэ

2020 оны 01 сарын 21

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос Их хуралд хүргүүлсэн. Энэ дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой ч таван гишүүний нэг нь гадаадад томилолттой яваа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм. 

Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус дэд хороонд хандан асуудлыг нээлттэй хэлэлцэх, хуулийн байгууллагын удирдлагуудыг оролцуулах зэрэг хүсэлт гаргаад байгаа.

Тэгвэл Халдашгүй байдлын дэд хорооны дарга, Хууль зүйн сайд Ц.Нямдорж Н.Номтойбаяр гишүүний асуудлаар  мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Н.Номтойбаяр хүсэлт ирүүлсэн. Энэ долоо хоногт энэ асуудал шийдэгдэнэ. Та нар битгий сандраад гүйгээд бай. Хойшлогдох эсэхийг Н.Номтойбаяр мэдэхгүй. Ч.Улаан сайд хэзээ ирэхийг мэдэхгүй байна. 

Прокурор нь нууц гэсэн бичиг ирүүлсэн байхад Н.Номтойбаярын асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжгүй. Прокурорын оруулж ирсэн бичигт Н.Номтойбаярыг сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай, нөгөөх нь ордонд болсон Г.Батхүү агсны асуудалтай холбоотойгоор, гурав дахь нь хэвлэлээр баахан зүйл ярьчихсан шүү дээ. Ингээд гурван асуудал л байна билээ. Хэрэг гэх юм уу, Юу гэх юм бэ” гэлээ.

Т.Очир

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 01 сарын 21
192.82.64.204
Haha

Tawilgiin naimaachin said onigoo shaasan daanch itgej demjdeg baisan ta idsen uusanaa huleegeed odoo tetgewertee suu onigoo shilmel buidan companiihantai shuud geree hiiged araichdee ta