"Стандарт хүнс" ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааг худалдаанаас татжээ


Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлд Хороолол  дах Номин супермаркетэд худалдаалж буй Стандарт хүнс ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааны хаяг шошго буруу байна шалгаж өгнө үү? гэсэн иргэний хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар “Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад хамрагдсан цагаан будаа нь 2018.08.28-2020.08.27 үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа бичигдсэн боловч үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална гэж бичигдсэн болох нь тогтоогдлоо.

Иймд “Стандарт хүнс” ХХК-д Сайко нэрийн 5кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татан авалт хийж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг НМХГ-аас тус компанид үүрэгжүүлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна