Их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

2020 оны 01 сарын 26

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дөнгөж сая их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гурадугаар сарын 02 –н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа.

Оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэгтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан бусад шийдвэрийн талаар Шадар, Эрүүл мэндийн сайд болон бусад сайд нар 13:00 цагт Шадар сайдын өрөөнд мэдээлэл хийнэ.

Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байгаа бөгөөд БНХАУ-ын Ухань хотод байгаа Монгол иргэдийн асуудлыг хэлэлцэж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Шинэ коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах талаар Засгийн газар хэлэлцэж байгаа бөгөөд хуралд  Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, БСШУС-ын сайд, дэд сайд, хотын дарга оролцож байна. 

Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.