Халдвартай иргэдийн гэрийн тэжээвэр амьтанд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй


Халдвартай иргэний гэрийн тэжээвэр амьтдад хэрхэн шинжилгээ хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас сэтгүүлч тодруулахад;

-Гэрийн тэжээвэр амьтантай, халдвартай иргэн 2-3 тохиолдол байлаа. Зарим нь тусгаарлагдахдаа муур, нохойтойгоо очно гэдэг. Халдвартай иргэдийн гэрийн тэжээвэр амьтад болох хоёр муур, нэг нохойноос мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Гэртээ яалт ч үгүй муур, нохойтой байдаг иргэдийг мал эмнэлэгтэй хамтран шинжилгээг хийн ажиллаж байна. Хавьтал болоогүй, зүгээр энд тэнд явж байгаа муур, нохдод шинжилгээ хийгээгүй гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна