С.Дэмбэрэл: Хөвсгөл аймгийн Ханх суманд 100 гаруй удаа давтан газар хөдлөлт болсон


Өнөөдөр үүрээр болсон газар хөдлөлт болон түүнтэй холбоотой дүгнэлтийн талаар мэргэжлийн байгууллагууд тайлбар мэдээлэл хийх үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр, "2021 оны нэгдүгээр сарын 12-нд өглөө 05:32 минут 58 секундэд Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Одоо ч давтан хөдлөлт болсоор байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон. Үндсэн хөдлөлт нь 6.5 бөгөөд давтан хөдлөлт нь магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 10 удаа бүртгэгдээд байна.

Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Улаанбаатар хот нь тухайн цэгээс 610 км-ын зайд оршдог. Хүрэл тогоотын одон оргил дахь станцад бүртгэгдсэнээр Улаанбаатарын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн. Барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөрөөр мэдрэгдсэн байна.

Иргэдээс мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарсан. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа мэдэгдсэн. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх тухайг бид цаашид боловсруулна" хэмээн мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.35
    2021/01/12

    Хөөе дэмбэрэл хүүш дэмбэрэл наана чинь том юм брлох гээд давтамж нь ойртоод байгаан бишүү

    Хариулах