Ли эмчийн гэр бүлд 820 мянган юанын нөхөн олговор олгоно

2020 оны 02 сарын 09

Өнгөрсөн Баасан гарагт коронавирусийн халдварын улмаас нас барсан Ли эмчийн гэр бүлд  Ухань хотын албаныхан 820 мянган юанийн нөхөн олговор олгохоор  болсноо мэдэгджээ. 

Ли эмч өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд эмнэлэгт хэвтэж, хоёрдугаар сарын 1-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан юм. 

Ухань хотын оршин суугчид Ли эмчийн ажиллаж, нас барсан төв эмнэлгийн гадна цуглан түүний зургийн өмнө цэцгийн баглаа тавьж, лаа  асаан гашуудлаа илэрхийлжээ.  Талийгаач Ли  эмчийн ард  өндөр настай эцэг эх,  жирэмсэн эхнэр, таван настай хүү нь  өнчирч үлдээд байгаа юм. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.